Thursday, April 17, 2008

Бодоо л

Орчлонгийн өдөр хоногууд өнгөрсөөр. Саяхан л 85 оны хүүхэд гэхээр өө жаахан хүүхэд байна гэж боддог байсан чинь нөгөө хэд маань бас л 23 хүрсэн том хүмүүс болцон байх юм. Аниа сэтгэлээрээ залуу явжийна гэж өөрийгөө аргадаад ч байгаа юм уу хуураад ч байгаа юм уу бүү мэд. Гэхдээ өөдрөг явна шүү. Хааяа наснаасаа хамаагүй залуу харагддаг хүнийг харахаар за хөгшрөхөөрөө ийм л явах юм шүү гэж дотроо бодно. Гэхдээ элдэв пластик хагалгаагүйгээр шүү дээ. Гэснээ нэг мэдсэн чинь арьсаа татуулцан явах бий дээ. Хаха, магадгүй шүү. Долоо хоног, сар жилүүд урсан өнгөрөөд л байдаг, хийсэн бүтээсэн маань дэндүү жаахан. За яахав дээ 2 хүүхэд гаргаж Монголын хүн амын тоог нэмсэн явдлыг эс тооцвол. Тэр нь сайн үйлс ч байсан юм уу үгүй ч юм уу бас мэдэхэд хэцүү л дээ. Хүүхдүүдээ сайн боловсролтой толгойнд нь юм хийгээд харин жаахан сайн үйлс бүтээх байх даа. Миний ирээдүйд хийх хөрөнгө оруулалт. Сүүлийн үеийн хүүхдүүд, хүмүүсийн оюун ухаан ямар хоосорч байнаа. Ном уншдаг хүн цөөхөн болжээ. Телевизээр хааяа /дэндүү хааяа л даа, гэрийн ажил гэж заваарч байж зав ерөөсөө гарахгүй шүү/ нэг элдэв асуулт хариултын АХА энэ тэр үзэхээр заримдаа арай ч дээ гэж бодогдох юм. Энэтхэгийн нийслэлийг нэрлэнэ үү гэхээр за байз д-ээр эхэлдэг юм, да до дюу юу билээ гэнээ. Түвдэнгийн Борыг ямар хадан дээрээс түлхэж унагаасан бэ гэсэн чинь ээж хад гэвэл яах уу. Буудаж болно л доо. Ядаж дөхүүлж буудна байгаа даа. Ээж хаднаас хүн унавал хөл нь ядаж хугарахгүй биз дээ, юун үхэх. Намайг 10 жилд байхад манай сургалтын систем сайн байжээ. За тэгээд телевиз үзэхээр л бухимдчихдаг юм. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэхчээр муу бор гэртээ үглээд л явах юм даа. Гэхдээ яадын, далайд дусал нэмэр. Монгол хүний оюуны хоосрол үнэхээр хэцүү байнаа. Хүн өөрөө хичээгээд өөрийгөө хөгжүүлэхгүй бол тархи гэдэг юм чинь амархаан залхуу болчихдог гэж байгаа. Гэх мэтээр санаа зовоож байгаа асуудал зөндөө байна. Заки ороод ирвээ хөө. Байж байгаад болохоос.

Ажил тарлаа

Намайг 10 жилд байхад жилийн жилд хавар болгон сургуулийн хашаанд мод тарьдаг байж билээ. Ангиараа шуугилдаад л, нөгөө модоо зөв ч суулгаад байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Тэгээд нэг долоо хоног хоёр долоо хоног модоо ээлжлэн идэвхитэй услаад мартааский. Дараа жил нь дахиад л нөгөө газраа мод тариаллл. Лав л 10 төгстөл 3 жил нэг газар мод тарьснаа санаж байна.

Өнөөдөр өдрийн хоолоо идчээд ажил руугаа алхая гэтэл нөгөө сайхан шороо маань шуураад үүнийг санагдуулчихлаа. Өдөр бүр ПС-ний өмнө суучихаад огтхон ч сандлаасаа ховхордоггүй хүнд өдөрт боломжоороо жаахан алхаж байвал дээр юм уу гэж санасан чинь шороо саад хийчихлээ. Бушуухан таксигаа бариад шороогоо хараагаад л ажил руугаа орж явчлаа даа. Одоо харин овоо намжих шинжтэй болцон байна. Гараад 37-37 оороо шогшоод байж дээ. Заки өнөөдөр намайг анзаарах ч завгүй гүйгээд байгааг нь мань чиг нь далимдуулаад жаал хувийн болон хувьсгалын ажил хийчүүл яах уу. Ажилд ороод бараг сар болох гэж байна шд, нийлчихмээр найз одоо болтол олоогүй байдаг.
Гээд л аймаар сүрхий лаг юм бичих гэж байсныгаа нураачих юмаа. Нээрээ яаж энэ шороог багасгах вэ? бас утааг. Өвөл утаа үнэртүүлээд хавар шороо ханхлуулаад л гүйгээд байх юм байна л дөө. гачин.

ажил тарааский, маргааш үргэлжлүүлий гэж худлаа яриаский... гэхдээ бичихийг бодноо, хэдэн өдөр ч юм бичих юмсан гэж бодов... Очиж бондгор чөргөр бандгар гурвынхаа хоолыг хийж өгий дөө, намайг хүлээгээд л сууж байгаа биз.

Tuesday, April 1, 2008

4 сарын нэгэн боллоо

Зарааг алнаа.
За эхнээс нь эхлий. Яагаад зарааг алах болсон тухайгаа. Өнөөдөр ямар баяр билээ дээ. Тэгээд л алах боллоо л доо. Өглөө ... ч гэж дээ гадуур ажилтай яваад үд дунд ажил дээр ирснээс хойш бараг өмнөх ажлаа хийсэнгүй баярын мэнд хүргэлцээд, бие биенээ явуулсаар байгаад таарлаа. Жил бүрийн энэ өдөр би дандаа л хууртана. За энэ жил хүн юу ч гэж хэлсэн итгэж болдоггүй юм шүү гэж бодсон хэрнээ л хууртана. Энэ жил гэхэд за та нар бараг мэдэж байгаа байлгүй, гэнэн баагий сайт-д нэг хууртав. Дахиж нэг Зараад том хууртав. Сайхан гэнэнтэх юм байналдөө. Бүүр ажил хийх сонирхолгүй болчлоо. Зараагийн аргаар захирлаа хуурцан. Чамайг даа гэнээ, хаха, гоё. Надтайгаа таарсан гэнэн амьтан байна лдаа, бөглөөд явуулчиж. Одоо царайг нь харахаар инээд хүрээд байх юм, ажлаа хийгээч гэнээ. За за яг өөдөөс хараад суучихдаг болохоор ингээд хувийн ажил амжуулж болдоггүйшд шал төвөгтэй. Маргаашнаас гараад явахаар нь л бичихээс дээ. Зараа би блог бичсэн шүү, өөрөө өдөр болгон бичдэг юм шиг хүнийг байнга дарамтлах юм. Тэгээд бас дээрээс нь хайртай залуучуудын нэрийг мэдчих юмаа. За яадын тээ, өтөлсөн болохоос үхсэн биш яагаад өөр залуу харж болдоггүй юм.
Нээрээ хүмүүс яасан гоё уран цэцэн бичдэг юм бэ? Бүүр шүтчихлээ. Яаж ингэж бичих үү? гээлүү.