Намайг 10 жилд байхад жилийн жилд хавар болгон сургуулийн хашаанд мод тарьдаг байж билээ. Ангиараа шуугилдаад л, нөгөө модоо зөв ч суулгаад байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Тэгээд нэг долоо хоног хоёр долоо хоног модоо ээлжлэн идэвхитэй услаад мартааский. Дараа жил нь дахиад л нөгөө газраа мод тариаллл. Лав л 10 төгстөл 3 жил нэг газар мод тарьснаа санаж байна.
Өнөөдөр өдрийн хоолоо идчээд ажил руугаа алхая гэтэл нөгөө сайхан шороо маань шуураад үүнийг санагдуулчихлаа. Өдөр бүр ПС-ний өмнө суучихаад огтхон ч сандлаасаа ховхордоггүй хүнд өдөрт боломжоороо жаахан алхаж байвал дээр юм уу гэж санасан чинь шороо саад хийчихлээ. Бушуухан таксигаа бариад шороогоо хараагаад л ажил руугаа орж явчлаа даа. Одоо харин овоо намжих шинжтэй болцон байна. Гараад 37-37 оороо шогшоод байж дээ. Заки өнөөдөр намайг анзаарах ч завгүй гүйгээд байгааг нь мань чиг нь далимдуулаад жаал хувийн болон хувьсгалын ажил хийчүүл яах уу. Ажилд ороод бараг сар болох гэж байна шд, нийлчихмээр найз одоо болтол олоогүй байдаг.
Гээд л аймаар сүрхий лаг юм бичих гэж байсныгаа нураачих юмаа. Нээрээ яаж энэ шороог багасгах вэ? бас утааг. Өвөл утаа үнэртүүлээд хавар шороо ханхлуулаад л гүйгээд байх юм байна л дөө. гачин.
ажил тарааский, маргааш үргэлжлүүлий гэж худлаа яриаский... гэхдээ бичихийг бодноо, хэдэн өдөр ч юм бичих юмсан гэж бодов... Очиж бондгор чөргөр бандгар гурвынхаа хоолыг хийж өгий дөө, намайг хүлээгээд л сууж байгаа биз.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Ха ха ха Бөндгөр чөргөр бандгар гурав гэнээ хахаха... Нэрсийг нь тавьчихвал шагнах юм уу?
Чамаас өөр хүн бол шагнасан ч яадын. Хихи. Заагаад өгчихвөө
Post a Comment