Орчлонгийн өдөр хоногууд өнгөрсөөр. Саяхан л 85 оны хүүхэд гэхээр өө жаахан хүүхэд байна гэж боддог байсан чинь нөгөө хэд маань бас л 23 хүрсэн том хүмүүс болцон байх юм. Аниа сэтгэлээрээ залуу явжийна гэж өөрийгөө аргадаад ч байгаа юм уу хуураад ч байгаа юм уу бүү мэд. Гэхдээ өөдрөг явна шүү. Хааяа наснаасаа хамаагүй залуу харагддаг хүнийг харахаар за хөгшрөхөөрөө ийм л явах юм шүү гэж дотроо бодно. Гэхдээ элдэв пластик хагалгаагүйгээр шүү дээ. Гэснээ нэг мэдсэн чинь арьсаа татуулцан явах бий дээ. Хаха, магадгүй шүү. Долоо хоног, сар жилүүд урсан өнгөрөөд л байдаг, хийсэн бүтээсэн маань дэндүү жаахан. За яахав дээ 2 хүүхэд гаргаж Монголын хүн амын тоог нэмсэн явдлыг эс тооцвол. Тэр нь сайн үйлс ч байсан юм уу үгүй ч юм уу бас мэдэхэд хэцүү л дээ. Хүүхдүүдээ сайн боловсролтой толгойнд нь юм хийгээд харин жаахан сайн үйлс бүтээх байх даа. Миний ирээдүйд хийх хөрөнгө оруулалт. Сүүлийн үеийн хүүхдүүд, хүмүүсийн оюун ухаан ямар хоосорч байнаа. Ном уншдаг хүн цөөхөн болжээ. Телевизээр хааяа /дэндүү хааяа л даа, гэрийн ажил гэж заваарч байж зав ерөөсөө гарахгүй шүү/ нэг элдэв асуулт хариултын АХА энэ тэр үзэхээр заримдаа арай ч дээ гэж бодогдох юм. Энэтхэгийн нийслэлийг нэрлэнэ үү гэхээр за байз д-ээр эхэлдэг юм, да до дюу юу билээ гэнээ. Түвдэнгийн Борыг ямар хадан дээрээс түлхэж унагаасан бэ гэсэн чинь ээж хад гэвэл яах уу. Буудаж болно л доо. Ядаж дөхүүлж буудна байгаа даа. Ээж хаднаас хүн унавал хөл нь ядаж хугарахгүй биз дээ, юун үхэх. Намайг 10 жилд байхад манай сургалтын систем сайн байжээ. За тэгээд телевиз үзэхээр л бухимдчихдаг юм. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэхчээр муу бор гэртээ үглээд л явах юм даа. Гэхдээ яадын, далайд дусал нэмэр. Монгол хүний оюуны хоосрол үнэхээр хэцүү байнаа. Хүн өөрөө хичээгээд өөрийгөө хөгжүүлэхгүй бол тархи гэдэг юм чинь амархаан залхуу болчихдог гэж байгаа. Гэх мэтээр санаа зовоож байгаа асуудал зөндөө байна. Заки ороод ирвээ хөө. Байж байгаад болохоос.
Thursday, April 17, 2008
Бодоо л
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Юун балай юм яриад байгаа юм. Хүүхэд төрүүлнэ гэдэг чинь яагаад сайн үйлс биш гэж? Нээрээ АХА бол саак нэвтрүүлэгштээ. Би мангар дуртай... Оюуны залхуурлаас гарна гэдэг чинь хар тамхинаас гарахаас хэцүү юм гэсэн шүү.
Post a Comment