Монгол орон дэндүү сайхан юмаа. Сая хэд хоног хөдөө ажиллаад сайхан сэтгэлээрээ амраад ирлээ. Биеэр бол ч нурж унахаа шахсан нь л даа. Хэдэн өдөр нойргүй шахам, шороонд.. Туйлдаж байна лээ шүү. Гэхдээ л толгой бол амраад ирсэн гэхүү дээ. Үр хүүхэд, ажил, гэр, оройн хоол, гэрийн ажил гээд гэр бүлийн амьдрал заримдаа зугатаамаар болгох юм. Нөгөөх л нэг хэвийн амьдрал. Сайжраад ч байгаа юмгүй муудах ч юмгүй, тэгээд л өдөр хоногоо өнгөрөөсөн өнөөх л амьдрал. Боломж л гарвал зугатаах гээд байдаг болчиж, муу ёр байгаа даа. Ирчээд усанд орсон чинь шалны алчуур базсан юм шиг болчдог байшд ус. Нөхөр гуай явуулах дургүй байсныг ч хэлэх үү, далимдуулаад чихэн дээр хонх зүүгээстэй. Ядарлаа ч гэх шиг, хүүхдүүд хэцүү ч гэх шиг. Даанч ойлгохгүй л дээ. Өдөр өнгөрөх тусам би холдоол, хичнээн хичээвч холдоол. Өөрөө ч мэдэхгүй намайг түлхээд л. За за болно биз дээ, энэ битгий хэл зовлон зөндөө байгаа юм чинь. Хүн жаргаж байхдаа мэддэггүй юм гэсэн, би бас жаргаад ч байгаа юм билүү, хэн мэдэхэв.
Хавар болохоор хамаг юм сэргээд гоё шүү. Нар тусах нь хүртэл өөр. Хавар ирэх тусам нэг нас нэмэгдээд. Гэснээс сүүлийн үед өөрийгөө Midlife crisis болоод байгаа юм боловуу гэж бодлоо. Эмэгтэй хүн 30 хүрэхээрээ, эрэгтэй хүн 40 хүрэхээрээ болохоо байдаг гэсэн, хаха. Ёох, сэтгэл санаа бол гялс засарч байгаа юм бишүү. Өнөөдөр нээрээ ялалтын баярын өдөр. Бүх хүмүүст баярын мэнд хүрэчихье. Баска ахын төрсөн өдөртөө давхцаад олон хүн маргааш бөөн эсгий гуталтай түмэн зулзагатай зараа өвөртөлж хэвтэх байх даа.
Зараа залуу битгий тэгээд байн байн олон дахин үржээд түмэн зулзага гаргаад айл хэсээд бай л даа. Овоо завгүй ойрд охин хүүхэн эргүүлэхгүй байгаа сураг гараад байсан. Баска ахын төрсөн өдөр болохоор л гар утсаа чагнаастай, ярих хүн олдохгүй бол өөрөө санаа гаргаастай айн.
Айлын блог хэсэхээр сэтгэл санаагаар унаал, би ингэж бичиж чадахгүй юм чинь ер нь блогтой байх ямар шаардлага байна гэж бодоол, тэгснээ бас хааяа хэдэн үг өөртөө зориулж бичмээр бодогдоод л. Гандан буурахгүй ээ, тэгж байгаад жаал жуул юм бичээд сурчих ч юм билүү. Ямарваа зүйлийг эхлүүлэх л хэцүү байдаг гэсэн.
Drei Lebens-Hilfen:
Die Hoffnung
Der Schlaf
und das Lachen.
3 life-help: hope, sleep and smile гэж орчуулмаар юм уу даа.
Унгас олон улсын хэллэгээр:
Дани- fis
Англи- fart
Финлянд- pieru
Франц- pet
Голланд- windje
Итали- peto
Япон- onara
Солонгос- bang gu
Норвег- fise
Польш- pierdzenie
Португали- traque
Швед- fjart
Испани- pedo
Чех- psouk
Турк- osuruk
Унгар- szellentes
Заваан юм бичсэнд сорри, зүгээр ойрхон байсан номон дээр байхаар нь л. хэхэ. Ажил гарчлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
За хө наад мийдл лайф майф гэсэн асуудал чинь хаа сайгүй мэдрэгдээд байна. Чи ганцаараа биш хөөе. Гэхдээ яг энэ үе дээрээ тэсээд өнгөрчихвөл сайхан болчихдог гэж учир мэдэх хүмүүс ярьж байна цаана чинь. Би ч бас стресс маягтай л байна. Юм хийж бүтээмээр байна. Хүн шиг амьдармаар байна энэ тэр гээд л... Чи минь ухаантай юм чинь алзахгүй гэдгийг мэдэж байна шүү. Тэр холдмоор байгаа юм чинь холдсоны дараа бол хамгийн үнэт зүйл чинь байдаг гэнэлэй. Бүх зүйл 2 талтай байдаг. Үзэн яддаг юманд чинь хүртэл эерэг тал бий. Сонгиныг алим шиг идчихэж болдог гэсэн шүү. тэрүүн шиг хэцүү санагдаж байгаа зүйлээ хайрлах гээд үзээрэй. үр дүнтэй байж магадгүйштээ. За за нэх өвгөн шиг баахан юм биччихлээ.
Post a Comment